Экспо Монголиад Тавтай морилно уу

"Экспо Монголиа 2017" үзэсгэлэнгийн танилцуулга

Brosch_re1.jpg

 

"Экспо Монголиа" Олон Улсын Үзэсгэлэн, Бага хурал дөрөв дэх удаагаа Улаанбаатар хотод зохион байгуулагдана.

Орон нутгийн болон Олон улсын аж ахуйн нэгж, байгууллагууд болох газар тариалан, дэд бүтэц, барилга, эрчим хүч, уул уурхай, тээвэр гэх мэт үйлдвэрлэлийн шинэчлэл, тэдний хамгийн сүүлийн үеийн бүтээгдэхүүнийг Улаанбаатар хотод танилцуулах болно. Олон улсын үзэсгэлэн “Экспо Монголиа” нь үзэсгэлэнд оролцогч болон зорилтот үйлчлүүлэгчдийг холбох гүүр болж, зах зээлийн шинэ мэдээ мэдээллийн талаар ярилцан хэлэлцэх тавцан болж шинэ бизнес холбоо тогтоох боломжоор хангах болно.

“Экспо Монголиа” –  бизнес эрхлэгч таны заавал очих ёстой газар!

Экспо Монголиагийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг үзэсгэлэнгийн танилцуулгаас эсвэл бидэнтэй холбогдон хүлээн авна уу! Бид танд туслахдаа баяртай байх болно.

 


"Экспо Монголиа" үзэсгэлэнд нэгдээрэй!

Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо 2017 оны 10 сарын 10-12 ны өдрүүдэд Мишээл Экспод зохион байгуулагдах “Экспо Монголиа 2017” Олон улсын үзэсгэлэн, бага хуралд та бүхнийг тавтай морилж, өргөнөөр оролцохыг урьж байна.

  • Төр, Засгийн газар, үйлдвэрлэлийн байгууллагууд, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн чадварлаг мэргэжилтэн, үйлдвэрлэгчидтэй уулзаж бизнесийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, гэрээ хэлэлцээр тогтоох.

  • Монгол улсад зохион байгуулагдаж буй цорын ганц олон улсын стандартын дагуух үзэсгэлэнд бидэнтэй нэгдэж өөрийнхөө компанийг сурталчлах.

  • Зах зээлийн шинэ шинэлэг санаа, технологийн дэвшилтэт хөгжилтэй танилцаж, хөрөнгө оруулалтын боломжийг судлах, ирээдүйд хийхээр зорьж буй төслүүд дээр мэдээлэл цуглуулах, түүнчлэн зорилтот зах зээлд өөрсдийн хийсэн шинэ техник, технологи, шинэчлэлтийг танилцуулах.

  • Өрсөлдөгч байгууллагууд болон зорилтот зах зээлтэй холбоо тогтоох, түүнчлэн  найдвартай  үйлчлүүлэгчдийг олж авах.

Хэрвээ та нэмэлт боломжууд болон үзэсгэлэнгийн талбайн дэлгэрэнгүй танилцуулга зэрэг илүү мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбоо бариарай.

 

Үзэсгэлэнд оролцох талбай захиалах


Экспо Монголиа-2016 -ийн хүндэт зочид

Монгол Улсын Сайд М.Энхсайхан “Экспо Монголиа-2016” олон улсын үзэсгэлэнг албан ёсоор нээх болсонд бид баяртай байна. Мөн төр засгийн төлөөлөгчид, Америк, Канад, ХБНГУ, Унгар, Польш зэрэг улс орнуудын хүндтэй төлөөлөгчдийг хүлээн авах гэж байгаадаа бид баяртай байна.

Та бүхнийг олон улсын үзэсгэлэн, бага хуралд урьж байна!

EM15_Er_ffnung.jpg


Бидний шинэ хамтрагч SIXT Монголиа Компани

SIXT

Экспо Монголиа үзэсгэлэнгийн шинэ түнш  SIXT Монголиа компани нь манай үзэсгэлэнд оролцогчид болон зочдод машины түрээсийн үйлчилгээ үзүүлэх болно. Тус компани нь машин түрээслэхээс гадна Жолооч, Такси болон Лимузин үйлчилгээ санал болгож байна.

Захиалга хийхдээ та энд эсвэл reservation@sixt.mn цахим хуудсанд хандана уу.

 

 

үзэсгэлэнгийн буухиа Автобусны хуваарь 


Экспо Монголиа 2016 оны 5-р сард Улаанбаатар хо

Экспо Монголиа 2016 оны 5-р сард Улаанбаатар хотноо

 

Экспо Монголиа Олон Улсын үзэсгэлэн, бага хурлыг Монгол улсад 2016 оны 5 сарын 23-25ны өдрүүдэд Улаанбаатар хотын Буянт-Ухаа Спортын Ордонд зохион байгуулах гэж байна.

Titel_Brosch_re.gif

Монгол улсын бизнесийн өндөр төвшин нь бүхий л үйлдвэр үйл үйл ажиллагааны гол газар нь байж Монгол улсад бизнес эрхлэх хүсэлтэй хүн бүрийг татаж байгаа билээ.

Орон нутгийн болон Олон улсын аж ахуйн нэгж, байгууллагууд болох газар тариалан, дэд бүтэц, барилга, эрчим хүч, уул уурхай, тээвэр гэх мэт үйлдвэрлэлийн шинэчлэл, тэдний хамгийн сүүлийн үеийн бүтээгдэхүүнийг Улаанбаатар хотод танилцуулах болно. Олон улсын үзэсгэлэн “Экспо Монголиа” нь үзэсгэлэнд оролцогч болон зорилтот үйлчлүүлэгчдийг холбох гүүр болж, зах зээлийн шинэ мэдээ мэдээллийн талаар ярилцан хэлэлцэх тавцан болж шинэ бизнес холбоо тогтоох боломжоор хангах болно.

Экспо Монголиа” – 2016 бизнес эрхлэгч таны заавал очих ёстой газар!

Үзэсгэлэнгийн тухай танилцуулах материал татаж авах


Экспо Монголиа 2015 үзэсгэлэнгийн амжилтын г&

Экспо Монголиа 2015 үзэсгэлэнгийн амжилтын гараа

 

2015 оны 3 сарын 23-25-ны өдрүүдэд Экспо Монголиа 2015 Олон Улсын үзэсгэлэн, бага хурлын үеэр 80-аад орон нутгийн болон олон улсын аж ахуйн нэгж, байгууллагуудын төлөөлөл болох хөдөө аж ахуй, дэд бүтэц, барилга, эрчим хүч, уул уурхай, тээвэр зэрэг салбарууд тэдний хамгийн сүүлийн үеийн бүтээгдэхүүнүүдийг танилцуулсан билээ. Future Mongolia үзэсгэлэнгийн залгамжлагч бид гурван хоногийн турш Монгол улс болон бусад олон улсаас 2,153 гаруй мэргэжилтнүүдийг хүлээн авсан юм.

Үзэсгэлэнгийн нээлтийг  Монгол улсын ерөнхий сайд ноён М.Энхсайхан эхлүүлж Монгол улсын гадаад худалдааг сайжруулахад дэмжиж ажиллахаа илэрхийлэв. Мөн түүнчлэн Герман улсын элчин сайд ноён Герхард Тийдеманн, Чехийн Элчин сайд хатагтай Ивана Гролова, Монгол улсын Эрчим Хүчний Яамны Төрийн Нарийн Бичгийн Дарга Д.Дэлгэрцогт болон бусад албаны хүмүүс олон улсын тэргүүлэх Экспо Монголиа үзэсгэлэнг угтан нээлтийн ёслолд оролцож богино илтгэл тавьсан билээ.

Экспо Монголиагийн баг хамт олноос бүх түншүүд, үзэсгэлэнд оролцогч компаниуд болон бага хурлын илтгэгч нарт тэдний үзүүлсэн дэмжлэгт талархаж байгаагаа илэрхийлж байна. Зохион байгуулагчид болон түншүүд дараагийн 2016 оны 5 сарын үзэсгэлэнг тэсэн ядан хүлээж байна!

 EM15_Er_ffnung.jpg   EM15_Er_ffnung_Sprecher.jpg

Үзэсгэлэнгийн тайланг татаж авах