Зах Зээлийн Мэдээлэл

Монгол Улсын зах зээлд орох 6 шалтгаанMongolia

  • Монгол  Улс ирэх таван жилийн хугацаанд Азийн хамгийн хурдацтай хөгжиж буй орон юм. Судалгаагаар 15.3% хүртэл өснө гэсэн мэдээлэл байна
  • Дотоодын Нийт Бүтээгдэхүүний өсөлт 2013 онд 11.7%  (дэлхийд зургаад эрэмбэлэгдсэн)  
  • Аж үйлдвэрийн бүтээгдэхүүн гаргалт 2013 онд 11 хувиар өссөн (дэлхийд аравдугаар байранд жагссан)
  • Дэд бүтэц, үйлдвэржилтийн томоохон төслүүд нь эдийн засгийг төрөлжүүлж байна  
  • 2020 он гэхэд түлшний хараат бус байдлыг бүрдүүлэх зорилтыг тавьсан.

Орос, Хятад улсуудын холбоос болох Ази тивийн зүрхэнд орших Монгол улс нь олон улсын бизнесийн тоглогч нарт бизнесийн харилцаа тогтоож,  энэ зах зээлд томоохон алхам хийх чухал ач холбогдолтой төгс газар юм.

Монгол улс нь өсөн нэмэгдэж буй эдийн засагтай хүчирхэг ардчилал болж өөрчлөгдөж ирсэн билээ. Түүнчлэн Монгол улсад ашигт малтмалын асар их нөөц баялаг дээр тулгуурлан томоохон өөрчлөлтийн үйл явц явагдсан хэвээр байна. ДНБ-д уул уурхайн эзлэх хувь өнөөдөр 20 хувьтай байгаа нь 10 жилийн өмнө харьцуулсан харьцаанаас хоёр дахин их байгаа юм. 2013-2017 оны хугацаанд ДНБ-ны өсөлт хоёр оронтой тооны хэмжээгээр өсөх хандлагатай байна хэмээн үзжээ.(Эх сурвалж: Дэлхийн банк, Bloomberg, Diplomat.com)

 

Уул уурхай

  • Таван Толгой ХХК нь ойролцоогоор 7,42 тэрбум тонн нүүрсний нөөцтэй бөгөөд  түүхий кокс, түлшний нүүрсний ордоороо дэлхийд хамгийн томд тооцогддог.
  • Оюу Толгой ХХК-ийн  олборлоогүй  зэсийн орд   (ойролцоогоор  3.8 тэрбум тонн зэсийн нөөцтэй нь батлагдсан) болон алтны уурхайн орд газар нь (ойролцоогоор  3.9 сая унц алтны нөөцтэй), Монгол улсыг дэлхийд томоохон хэмжээний нөөцтэйг батлан харуулж байна. Монгол Улсын Засгийн газрын  2015 оны  гэрээний  шийдвэр нь Монгол улсын эдийн засгийн хөгжилд нэн чухал ач холбогдлыг авчирсан бөгөөд энэ салбарын  тулгын чулуу болсон юм.

Эрчим хүч

  • Монгол улсын газрын тосны нөөц баялгийг, ойролцоогоор 4-өөс 6 тэрбум баррель гэж тооцсон байна.Тус улсын засгийн газар ирэх жилээс эхлэн газрын тосны олборлолтыг нэмэгдүүлэх, цаашид эрчимжүүлэх тал дээр гол анхаарлаа хандуулах зорилт тавин  ажиллах болно.
  • Монгол улс нь сэргээгдэх эрчим хүчний салбарт дунджаар, жилдээ 1400 кВт,ц өдөртөө нэг квадрат метр тутамд 4.3 - 4.7 кВт.ц хэмжээний нарны эрчим хүч  тус тус гарган авах чадвартай гэж Эрчим Хүчний Яамнаас мэдээлсэн байна.
  • Дэлхийн эрчим хүчний төв байгууллагын мэдээлснээр, Монгол улс нь нүүрснийхээ салбараас хэт их харьяалалтай байгаа бөгөөд дэлхийд эрчим хүчнээс хамгийн их хамааралтай орнуудын жагсаалтад арав дугаарт, хамгийн их нүүрс хэрэглэдэг орнуудын жагсаалтад  тав дугаарт багтах эдийн засгийн хөгжилтэй орон гэж эрэмбэлэгдсэн байна.

Барилга ,Хот байгуулалт, Дэд бүтэц

  • Монгол Улсын хүн амын хотжилт тасралтгүй өсөн нэмэгдэхийн хэрээр, барилга байгууламжийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, тэдгээрийг цаашид тогтвортой хөгжүүлэх шаардлага урган гарч байна.
  • Тус улсын барилгын салбарын өсөлт  2014 оны ДНБ-ний өсөлтийн 10 гаруй хувийг эзэлж байна. Түүнчлэн Монгол улсын тээврийн салбар, олон нийтийн үйлчилгээний сүлжээг өргөтгөх, шинэчлэх асуудал нь төр засгийн анхаарлын төвд байгаа. Монгол Улсын Засгийн Газар төмөр замын сүлжээ, хот доторх тээвэрлэлтийн систем, зам угсралтын ажлыг цаашид хөгжүүлэх, шинэчлэх талаар анхаарч, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж байна.

  Хөдөө аж ахуй

  • 2014 оны судалгаагаар Монгол улсын хөдөө аж ахуйн салбар нь ДНБ-ний 20 гаруй хувийг хамардаг бөгөөд, нийт ажиллах хүчний 40 гаруй хувийг эзэлж байсан.
  • Монгол улс нь мянга мянган га бүхий өргөн уудам газар нутагтай, нүүдлийн мал аж ахуй эрхлэх  арвин их  туршлагатай орон бөгөөд тус улс нь олон жилийн туршид хөдөө аж ахуйн салбарын хөгжилдөө түлхүү анхаарсаар ирсэн. Гэсэн хэдий ч  хөдөө аж ахуйн салбарт  шинэ дэвшилтэт технологи нэвтрүүлэх, түүнчлэн цаашдын тогтвортой хөгжлийн асуудал нь тус орны хувьд бага хэмжээний байр суурь эзэлж байсан.

Тиймээс хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарт  машин механизм, тоног төхөөрөмж нийлүүлэх нь экспортлогч борлуулагчдын хувьд  бизнесээ  өргөжүүлэхэд томоохон боломж, үүд хаалгыг нээж өгч байна.