Яагаад үзэсгэлэнд оролцох вэ?

 

Байгалийн асар их арвин нөөц бүхий Монголын зах зээлд боломж алдалгүй нэвтрэн орох бодит алхам хийгдэнэ.

Энэхүү үзэсгэлэн нь бүх салбар дахь байгууллагууд, хувийн хэвшлийн төлөөлөл зэрэг мэргэжлийн мэдлэг, туршлага бүхий талууд бизнесийн шинэ холбоо тогтоох төгс цэг юм.

 

“Экспо Монголиа” танд дараах боломжуудыг санал болгож байна

  • Өндөр зэрэглэлийн зочдын бүрэлдэхүүн

Төр, Засгийн газар, үйлдвэрлэлийн байгууллагууд, хувийн хэвшлийн аж ахуйн Нэгжүүдийн чадвар чансаа бүхий өндөр мэргэжилтэн, үйлчлүүлэгчидтэй уулзаж бизнесийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, гэрээ хэлэлцээр тогтоох.

  • Орон орны үзэсгэлэнгийн талбай болон бие даан нэгдэж буй өргөн цар хүрээ бүхий олон улсын үзэсгэлэнд оролцогчид

Монгол улсад зохион байгуулагдаж буй цорын ганц олон улсын стандартын дагуух үзэсгэлэнд бидэнтэй нэгдэж өөрийнхөө компанийг сурталчлах боломж.

  • Хувийн харилцаа холбоо, яриа хэлэлцээрийг  газар дээр нь хийх боломж

Өрсөлдөгч байгууллагууд болон зорилтот зах зээлтэй холбоо тогтоох, түүнчлэн  найдвартай  үйлчлүүлэгчдийг олж авах.

  • Үзэсгэлэнгийн зэрэгцээ дотоод гадаадын илтгэгч, түншүүдийг хамарсан өндөр зэрэглэлийн семинар,  хурал зөвлөгөөний  хөтөлбөрүүд

Зах зээлийн шинэ шинэлэг санаа, технологийн дэвшилтэт хөгжилтэй танилцаж, хөрөнгө оруулалтын боломжийг судлах, ирээдүйд хийхээр зорьж буй төслүүд дээр мэдээлэл цуглуулах, түүнчлэн зорилтот зах зээлд өөрсдийн хийсэн шинэ техник, технологи, шинэчлэлтийг танилцуулах өргөн боломж.

  • Таны өндөр зэрэглэлийн шаардлагад төгс  нийцсэн,  сайн чанар бүхий үзэмжтэй, загварлаг үзэсгэлэнгийн талбай 

Бүрэн тохижуулсан үзэсгэлэнгийн талбайн багц , өөрсдөө тохижуулах багц болон энгийн загвар бүхий  багцуудаас та сонголтоо хийж болно.

 

 

Экспо Монголиатай нэгдэж Монгол улсдаа дотоодын болон олон улсын харилцаагаа өргөжүүлээрэй!