Яагаад үзэсгэлэнд зочлох вэ?

Олон Улсын тавцанд өрсөлдөх эрхийг Экспо Монголиагийн хамт олон Танд олгож байна. Их Британи Улс, АНУ, ХБНГУ болон Монгол Улсын импортын бүтээгдэхүүний ихэнх хувийг хангаж буй БНХАУ, ОХУ гэх мэт олон улс орны дэлхийд технологиороо тэргүүлэх компаниудын төлөөлөгч, баг хамт олон  энэхүү үзэсгэлэн, бага хуралд шинэ дэвшилтэд технологийг сурталчлан, бүтээгдэхүүнээ танилцуулна.

Зорилтод үйлчлүүлэгч та бүхэнд:

  • Өөрийн бизнесээ өргөжүүлэн хамтран ажиллах түнш байгууллага олох
  • Өөрийн хэрэгжүүлж буй төсөлд бараа бүтээгдэхүүн худалдан авалт хийхэд төсөв хэмнэх
  • Зах зээлд бүтээгдэхүүнээ нэвтрүүлэн танилцуулж буй байгууллага, тэдний төлөөлөгч нартай уулзан, ярилцах
  • Шинэ бүтээгдэхүүн, Компани, Шинэлэг санааны талаар судалгаа хийх
  • Салбаруудын үйл явцтай танилцах гэх мэт олон олон боломжийг жил бүр зохион байгуулагддаг энэхүү үзэсгэлэн танд олгож байна.