Платиниум ивээн тэтгэгчдээ чин сэтгэлийн талархал илэрхийлж байна!

Худалдаа хөгжлийн банк

спонсор

 

Худалдаа, хөгжлийн банк ХХК нь Монгол улсын ууган банкны хувьд салбартаа анхдагч, бусдадаа үлгэрлэгч байхыг бид зорьдог. Цоо шинэ, анхдагч, олон улсын жишигт нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлж, нийгмийн хариуцлага, гадаад харилцаа, хүний нөөцийн бодлого зэргээрээ 29 жилийн турш манлайлсаар ирсэн нь манай банкны бахархал юм.

ХХБанк нь эргэлзээгүй Монгол улсын банк, санхүүгийн салбарт томоохон байр суурийг эзэлдэг ба зах зээлдээ шинийг санаачлагч, тэргүүлэгч байхыг эрмэлздэг.

Дотоодын тэргүүлэх 400 гаруй байгууллага ХХБ-ны харилцагч бөгөөд тэдэнд төслийн болон хөрөнгийн санхүүжилт, худалдааны санхүүжилтийн үйлчилгээ, санхүүгийн зөвлөгөө, олон улсын хөрөнгийн зах зээлээс санхүүжилт авахад дэмжлэг үзүүлэх зэрэг олон төрлийн үйлчилгээг чадварлаг мэргэжилтнүүд хүргэдэг.

2017 эцсийн байдлаар ХХБанкны худалдааны санхүүжилтийн үйлчилгээний 57.0%-ийг дангаараа гүйцэтгэсэн байна.

2018 оны II улирлын байдлаар Монгол улсын нийт гадаад төлбөр, тооцооны 80.0%-ийг ХХБанк хийж гүйцэтгэсэн байна.

2018 II улирлын байдлаар нийт 63 салбар, тооцооны төв, 239 бэлэн мөнгөний АТМ, 6000 гаруй ПОС терминал болон 1899 чадвартай боловсон хүчнээрээ дамжуулан харилцагчдадаа үйлчилж байна.