Үзэсгэлэнгийн Gold Ивээн тэтгэгч Stiebel Eltron компаний

1924 онд Берлин хотод анх Доктор Теодор Штиебел/Dr.Theodor Stiebel/ нь энерги бага зарцуулдаг, найдвартай, хэрэглэхэд авсаархан цахилгаан хэрэгсэл үйлдвэрлэх зорилгоор Stiebel Eltron фирмийг үүсгэн байгуулсан түүхтэй бөгөөд өдгөө 93 жилийн түүхтэй энэхүү фирм “гэр ахуйн техник” болон “сэргээгдэх эрчим хүч”-ний салбарт дэлхийн зах зээлд манлайлагчдын нэг юм.

Дэлхийн хэмжээнд 120 гаруй улс оронд (Бельги, Франц, Голланд, Их Британи, Австри, Польш, Орос, Щвецарь, Чех, Словак, Унгар, Хятад, Япон, Тайланд, АНУ) 15 охин компани болон салбар үйлдвэрүүд, дистрибютер компаниудын хамтаар үйл ажиллагаагаа явуулж байна.

 Алслагдмал суурин газар, хувийн орон сууц, үйлдвэр, үйлчилгээний газар, амралт, аялал жуулчлалын баазуудад зориулж хөлдөлтөөс хамгаалах, бүрэн автомат тохируулгатай, дуу чимээгүй, суурилуулахад хялбар цахилгаан халаагууруудыг санал болгодгоороо давуутай. Хананы зөөврийн, хэт улаан туяаны, зэрэг олон төрлийн цахилгаан халаагууруудыг үйлдвэрлэхээс гадна хэрэглээний халуун ус үйлдвэрлэдэг эзэлхүүний бойлер, агшин зуурт ус халаагч, мөн дулааны насосуудыг дэлхийн зах зээлд нийлүүлдэг фирм юм.

STIEBEL ELTRON фирмийн Монгол улс дахь албан ёсны дистрибьютерээр Ультрасоник ХХК 2004 оноос хойш ажиллаж байгаа бөгөөд найдвартай, шинийг эрэлхийлэгч үйл ажиллагаагаараа Монгол улсад тэргүүлсээр байгаа юм.

Ультрасоник ХХК нь баруун европын тэр тусмаа ХБНГУ, Швейцарь зэрэг улс орны дэлхийд тэргүүлэгч фирмүүдийн албан ёсны дистрибьютерээр олон жилийн турш хариуцлагатайгаар хамтран ажиллаж байна.

Үйл ажиллагааны чиглэл

Stiebel_Eltron_mon.png



Back to Overview