Зах Зээлийн Мэдээлэл

Монгол Улсын зах зээлд орох 6 шалтгаанMongolia

  • Монгол  Улс ирэх таван жилийн хугацаанд Азийн хамгийн хурдацтай хөгжиж буй орон юм. Судалгаагаар 15.3% хүртэл өснө гэсэн мэдээлэл байна
  • Дотоодын Нийт Бүтээгдэхүүний өсөлт 2013 онд 11.7%  (дэлхийд зургаад эрэмбэлэгдсэн)  
  • Аж үйлдвэрийн бүтээгдэхүүн гаргалт 2013 онд 11 хувиар өссөн (дэлхийд аравдугаар байранд жагссан)
  • Дэд бүтэц, үйлдвэржилтийн томоохон төслүүд нь эдийн засгийг төрөлжүүлж байна  
  • 2020 он гэхэд түлшний хараат бус байдлыг бүрдүүлэх зорилтыг тавьсан.

Орос, Хятад улсуудын холбоос болох Ази тивийн зүрхэнд орших Монгол улс нь олон улсын бизнесийн тоглогч нарт бизнесийн харилцаа тогтоож, энэ зах зээлд томоохон алхам хийх чухал ач холбогдолтой төгс газар юм. Монгол улс нь өсөн нэмэгдэж буй эдийн засагтай хүчирхэг ардчилал болж өөрчлөгдөж ирсэн билээ. Түүнчлэн Монгол улсад ашигт малтмалын асар их нөөц баялаг дээр тулгуурлан томоохон өөрчлөлтийн үйл явц явагдсан хэвээр байна. ДНБ-д уул уурхайн эзлэх хувь өнөөдөр 20 хувьтай байгаа нь 10 жилийн өмнө харьцуулсан харьцаанаас хоёр дахин их байгаа юм. 2013-2017 оны хугацаанд ДНБ-ны өсөлт хоёр оронтой тооны хэмжээгээр өсөх хандлагатай байна хэмээн үзжээ.(Эх сурвалж: Дэлхийн банк, Bloomberg, Diplomat.com) 

Уул уурхай

  • Монгол Улсад нүүрсний 15 сав газрын хүрээнд хамрагдах нийт 300 гаруй орд илрэл байгаа нь тогтоогдсон. Нийт 173,3 тэрбум тонн нүүрсний нөөцтэй байгаа бөгөөд дэлхийд нүүрсний нөөцөөр тэргүүлэгч 10 орны тоонд багтдаг.
  • ДНБ-ий 23.5 хувийг уул уурхай, олборлолтын салбар эзэлж байна.
  • Монгол Улс агаарын бохирдолтой тэмцэх өөр нэг гарц нь метаны хий ашиглах боломж юм. Таван толгойн орд газарт 2015 онд хийсэн судалгаагаар 74.7 тэрбум шоо метр метан хийн нөөцтэй байх боломжтой гэжээ. Үүнээс гадна Өвөрхангай, Баянхонгор аймгуудын зааг Онгийн голын сав газар, Увс аймгийн Нүүрст хотгорын хэсэг газруудад ойролцоогоор нийтдээ 100 тэрбум шоо метр метан байх магадлалтайг тогтоосон байна.

Эрчим хүч

  • Эрчим хүчний хэрэглээ жилдээ 7-10 хувиар өсөж байна. Өнөөдрийн байдлаар Монгол Улс эрчим хүчнийхээ 20 орчим хувийг ОХУ, Хятад улсаас авч байгаа. Хэрэв олон жил яригдаж буй усан цахилгаан станцууд, Тавдугаар цахилгаан станц, Оюу толгой, Таван толгойг түшиглэсэн цахилгаан станцууд, ашиглалтад орвол дотоодынхоо нөөц бололцоог хангаад зогсохгүй  экспортлох бүрэн боломжтой байна.
  • Монгол орны нийт 13 аймаг 20,000 мВт, 9 аймаг 50,000 мВт эрчим хүчийг салхиар бий болгох нөөц бололцоотой байна. 2017 оны аравдугаар сард Өмнөговь аймгийн Цогтцэций суманд 50 мВт-ын салхин станц ашиглалтад орсон. Мөн 2018 оны есдүгээр сарын 17-нд Сайншандын салхин парк нээлтээ хийлээ. Энэ нь Монголдоо хамгийн том буюу 55 мегаваттын хүчин чадалтай салхин станц юм.
  • Засгийн газрын зүгээс нийт эрчим хүчний үйлдвэрлэлд сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувь хэмжээг 2023 он гэхэд 20 хувь, 2030 он гэхэд 30 хувьд хүргэх зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна. Монгол Улсын Сэргээгдэх Эрчим Хүчний Үндэсний Төвийн тооцоолсноор Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний техникийн нөөц 2.6 террават (ТВт) бөгөөд энэ нь дотоодын эрчим хүчний нөөцийг бүрэн хангаад зогсохгүй асар их эрчим хүчний экспорт бий болгох боломжтой.
  • Усны нөөцөөр Монгол орны 3800 гаруй гол, горхи нийт 6500 км урт бөгөөд энэ нь 6417.7 мВ эрчим хүч, 56.2 тэрбум кВ.цаг цахилгаан бий болгох нөөц ажээ.

Барилга ,Хот байгуулалт, Дэд бүтэц

  • Сүүлийн жилүүдэд барилгын салбар ДНБ-ий таван хувийг тасралтгүйгээр бүрдүүлж байгаа бөгөөд хамгийн олон хүнийг ажлын байраар хангадаг онцлогтой салбар юм.
  • Засгийн газраас баталсан “Барилгын материалын үйлдвэрийг хөгжүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд 2012-2017 онд 310 үйлдвэр шинээр ашиглалтад орсон байна.

Хүнс, хөдөө аж ахуй

  • Монгол Улсын уламжлалт салбар болох хөдөө аж ахуйн салбар нь дотоодын нийт бүтээгдэхүүний 20 орчим хувийг үйлдвэрлэж, хүн амын хүнсний хангамж, үндэсний үйлдвэрийн түүхий эдийн гол тулгуур болж, экспортын нийт орлогын 10 гаруй хувийг бүрдүүлж байна.
  • Монгол Улс 60 сая гаруй толгой малтай бөгөөд эдийн засаг, хөдөлмөр эрхлэлт, экспортын орлого, дотоодын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэлд жинтэй байр суурь эзэлдэг. Энэ салбараас хөдөө аж ахуйн нийт бүтээгдэхүүний 80 орчим хувийг үйлдвэрлэж, экспортын ниит орлогын 10 шахам хувийг бүрдүүлж байна. Улсын нийт хүн амын гуравны нэг нь зөвхөн мал аж ахуйн орлогоор амьдардаг бөгөөд бүх хүн амыг шууд бус байдлаар хүнс, тэжээлээр хангадаг.

Зам тээвэр, дэд бүтэц

  • Тус улсын автозамын сүлжээ 12700 км орчим улсын чанартай зам, 36 мянган км орчим аймаг орон нутгийн болон хотын зам, 600 км орчим уул уурхайн замаас бүрдэж байна. Харин төмөр замын нийт урт 1818 км бөгөөд энэ нь дэлхийн нийт төмөр замын 0.2 орчим хувьтай тэнцэж байна.
  • Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны банкны /JBIC/ хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээрийн дагуу нийт 65,6 тэрбум иений хөрөнгөөр санхүүжилтээр Төв аймгийн Хөшигийн хөндийд Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх буудал барих ажлыг 2013 оноос эхлүүлсэн. Шинэ нисэх буудал нь жилд 3 сая зорчигч хүлээн авах хүчин чадалтай 37000 кв.м талбай бүхий зорчигчийн үйлчилгээний терминалтай, 3600 м урттай хөөрч буух хучилттай зурвас, агаарын хөлгийн 6 хүзүүвч бүхий нийт 96 000 кв.м талбайтай нисэх буудал 2019 онд ашиглалтад орно.
  • Замын төсөл хэрэгжсэнээр БНХАУ-ын төмөр замаар дамжин далайн боомтоор гуравдагч оронд бүтээгдэхүүн тээвэрлэх боломж бүрдэнэ. Мөн УИХ-аас Таван толгойн төслийг хөдөлгөх шийдвэр гаргасан. Нэг тэргүүнд төмөр замынхаа бүтээн байгуулалтыг эхлүүлэх учраас энэ салбар хөрөнгө оруулалт, шинэ дэвшилтэд технологи зайлшгүй шаардлагатай. 

Эрүүл мэнд

  • 2018 оны байдлаар эрүүл мэндийн салбарт улсын төсвөөс 893.1 тэрбум төгрөгийг хуваарилжээ. Энэ нь нэгдсэн төсвийн зарлагын 9.3 хувь гэсэн үг.
  • Эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулахад татварын таатай орчин бүрдүүлсэн. Жишээлбэл, хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан тусгай зориулалтын хэрэгслүүдийг гаалийн татвараас чөлөөлнө.